Sunday, September 7, 2008

УЛААНБААТАРЫН эрээвэр хураавар ӨНГӨ АЯС

УЛААНБААТАРЫН эрээвэр хураавар ӨНГӨ АЯС /ЭСЭЭ /

Нийслэл Улаанбаатар хотын магтаал дуунууд олон. Тэр дундаас “Үйлсийн сайхан Улаан-Баатар” гэдэг гоё сайхан дуунд нь “Уулсын дундаас Улаан-Баатар минь” гэсэн мөрийн үг нь улам бүр сонсголотой сонсогддог..

Улаанбаатар хотын өмнө монголчуудын шүтэн тахидаг дархан цаазтай Богд уул хөвч тайгаар хучигдан сүндэрлэн сүүхийнэ. Ард нь Чингэлтэй хайрхан хүүхдээ хумбин тоссон ээжийн гар шиг урталжсан түшлэг болж дүнхийнэ. Хотын баруун талд Сонгино хайрхан сүхээр цавчиж бүтээсэн юм шиг ирлэг оройнуудаараа агаар зүсэн босож, зүүн биеэр нь богино шиг Баянзүрх уул өндөр намтай үелзэн чухам “учиртай дөрвөн төлгой” мэт санагдана..

Дөрвөн уулын дунд Туул гол угалзлан урсаж, хоёр голын дэнжээр өндөр богино асарт тагт, модон байшин, тоосгон байшин, модон гэрүүд уулынхаа байцыг дагаж дээр доор дэгэл дорол тархан жигдэрнэ.

.

Хаяа энхэл донхол болсон цардмал зам хотын дөрвөн зүг найман зовхист нэвтэрдэг ч дурын зүгт хандсан төлөвлөгө муутай барилгуудаа дагаж огцом мурийх буюу өргөн нарийнтай урталжина. Машин тэрэгнүүд мал сүргийг хашааруу нь туусан шиг ирвэлцэн ирэхээр заримдаа зам түгжигдэж сүйд болдог. Олигтой гарцын тэмдэггүй, дээгүүр доогуур сүлжилдээд байхаар гүүр ч үгүй энд тэндгүй хагарч цөмөрсөн замтай “Азийн цагаан дагина” нийслэл хот маань. Юуных нь Азийн цагаан дагина байх вэ дээ. өвөл нь утаандаа дарагдаж хавар нь шороо босч урдах машинаа харахгүй хоорондоо худалч хүнд төө хүрэхгүй зайтай явдаг машинууд нь байсхийгээд л мөргөлдөж, шүргэлцэн бөөн хэрүүл зодоон. Улаанбаатарт ганц байгаа гүүр нь “Энхтайван”-ны гүүр. Даанч хятадуудыг гуйж бариулсан гэдэг. Харин явган бид гардаг ганцхан нүхэн гарц нь Их дэлгүүрийн хавьд байх. Хотод шинэхэн ирсэн хөдөөний оюутан бол энхтайвны гүүр, нүхэн гарц хоёрыг харахад л гадаадад ирсэн мэт сэтгэгдэл төрнө. Аргагүй шүү дээ монголдоо л ганцхан шүү дээ.

Энэ хотын замын асуудлаас болоод улаанбаатарчуудын амьдралын хурд хэр байгааг хэнээс ч асуусан хэлээд өгнө. Ихэнхи хүмүүсийн ажил өглөө 9.00 цагт цугладаг. Тэд 7.30-д гэрээсээ гарахад замдаа түгжирч түгжирч сая нэг юм хоцрох шахаад амжиж ажилдаа очдог.

Өнөөх л зам шаардлага хангахгүй, дэндүү давчуу, хагараад орчмоор ийм л зам дээр Монгол улс тогтном. Магадгүй жолооч, явган зорчигдын алнийхан ч буруу биш байж болох юм. Харагдахгүй болтлоо арилсан халтар зураасаараа бид гарахгүй байлтаа биш. Бидэнд зориулсан зам шүү дээ. Одоо больё төр минь.

2007 оны хувьд нийслэлд автозамын сүлжээг сайжруулахад томоохон хөрөнгө орууулалтын жил болсон. Үүнд төсвийн хөрөнгөөр зургаан тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн урсгал орлогоос арван тэрбум, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гурван тэрбум нийт 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалаар 31,3 км 21 зам, замын байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажил хийгдсэн байна. Гэхдээ жил болгон цөөхөн замынхаа тал хэсийг хааж түгжрэл үүсгэн үүсгэн засварладаг. Тэр нь өвлөө даахгүй хавар болоход л хагарал үүсдэг. Энэ мэтчилэн эргэж буцсан эрээвэр хураавар ажлаасаа салж гадаадын хөрөнгө оруулалттай компанид даалган өгч, орчин үеийн шаардлагад тохирсон, төрөл бүрийн зам, гүүр, гүүрэн зам барих ажлыг санаачлан зоригтойхон эхлүүлэхэд монголчууд бид сэтгэл санааны болон бусад дэмжлэгийг өгөхөд харамлах сэтгэл алга харин ч өгөөмөр сэтгэлээр хандах болно.

. Хотын дунд ойр хавиар хүрэх хүмүүс явган явж, хол зам хөөх нь таксидах буюу автобус, микрод суудаг. Төлбөр нь хямдхан, олон ч зогсоолтой болохоор ихэнхи хүмүүс нь тийш тэмүүлдэг. Хөх саарал микронууд нь хамгаас хөгжөөнтэй. Буудлын газараа хүрэхтэй үгүйтэй үүдээ хагас нээн “Бөмбөгөр, сансар, 100 айл...” гэж хэдэн зогсоолын нэрийг нэг амьсгаагаар хэлхээрүүлэн хашгирахаар ялгаж мэдэхгүй алмайран зогсном. Улаанбаатарын тээвэр үйлчилгээний эгэл доголтой замыг дагаад өөд уруугүй давхилдах машины ихэнхи нь Япон, Америк, Герман, Өмнөд Солонгос улсын машин байх болов ч хаяа зарим нь бүр царай нь халтартчихсан шарх соривтой машин гэж харагдахад хэцүү алдарт техникүүд явах нь бий.

Замын ийм эмх замбараагүй соёлжилтгүй орчны нөлөөг далимдуулан зарим нэг хувийн хэвшлийн компанууд дур зоргоороо аашлан барилга байшин барих нэрийдлээр замыг хөндлөн гулд нь сэтэлж зорчигч тээврийн ядарсан үйлчилгээг бүр хүндрүүлэх нь ч бий.

Иймд өнөөгийн Улаанбаатар хотод нийтийн зам тээврийн соёлжилтыг хөгжилтэй орны жишигт хүргэхэд төр засгийн бодлого нь ус агаар мэт хэрэгтэй байна. Мөн үүнтэй зэрэгцэн боловсрол ялангуяа иргэний боловсролоор дамжуулан “Иргэн бүр зорчигч”, “Зорчигч бүр иргэн” болохын учрыг бага наснаас нь таниулан замын хөдөлгөөний соёлд иргэн бүрийн оролцоог төлөвшүүлэн хөгжүүлэх ажлыг зам тээврийн соёлжилтын цогц бодлогоор хэрэгжүүлэх цаг нь ирсэн байна.

Улаанбаатар хотын зорчигч болон тээврийн “ЗАМ” нь сайхан бол Улаанбаатарчуудын хөгжлийн “3АМ” нь дардан байна.

“Уулсын дундаас Улаанбаатар минь” энэ хоёр замаараа шулуухан явж хөгжил дэвшлийн оргилдоо хүрч жинхэнэ утгаараа “Азийн цагаан дагина” болох нь ойрхон буй за.

.

“Хотын удирдлага төлөвлөлт” хичээл

Багш А.Болормаа

Магистрант Р.Алтанцэцэг

Төв аймгийн Ардчилсан намын цугларалт


Ардчилсан намын цугларалтаар намын хэсэг нөхдийн хамтаар

Хөвсгөлд аялалын хэсгээс


Бид 2006 онд Хөвсгөл аймагт нөхөн сонгуулиар.

Tuesday, November 13, 2007

aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa